СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт зэвсэг оролдож байгаад бусдыг буудаж, гэмтээсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт зэвсэг оролдож байгаад бусдыг буудаж, гэмтээсэн хэрэг гарчээ

Галт зэвсэг оролдож байгаад бусдыг буудаж, гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж, гэмтэл учруулсан хэрэг гарсан байжээ. Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Ийм галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд галт зэвсгээ хадгалахдаа аюулгүй байдлыг хангаж байх шаардлагатай юм. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө