Х.Нямбаатар: Сэтгүүлч Б.Анхбаярыг "Охид хүүхнүүдийн дарамтласан" хэргээр цагдаагаас цагдан хорьсон

Х.Нямбаатар: Сэтгүүлч Б.Анхбаярыг "Охид хүүхнүүдийн дарамтласан" хэргээр цагдаагаас цагдан хорьсон

Цагдаагийн байгууллагаас Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг хойшлуулашгүйгээр саатуулсан нь олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийг сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг саун массажны газар дайрч ороод охид хүүхнүүдийн бичлэгийг хийж, хэрэв "Мөнгө өгвөл цацахгүй, мөнгө өгөхгүй бол янхан биеэ үнэлэгч гээд сошиалд цацна" гэж дарамтласан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учир цагдаагаас цагдан хорьсон. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэхийг нь шийднэ" гэлээ. 

Харин Нэгүүн.мн сайтын зүгээс "Ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Хуулийн байгууллагаас зориуд хэрэг тохож байна" гэдгийг онцлоод байгаа юм.