Хөгжлийн банкны хэргийг "Улаанбаатар чуулга"-д ШҮҮНЭ

Хөгжлийн банкны хэргийг "Улаанбаатар чуулга"-д ШҮҮНЭ

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны  нэгдүгээр сарын 25-ны өдрийн 16 цагт хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тус 87 оролцогчтой хэргийг шүүх хурлын явуулах шүүх хуралтааны танхимын асуудлыг шийдэх өгөх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн байна. Улмаар тэрбээр НЗДТГ-т хүсэлт тавьж, Улаанбаатар чуулгын байранд шүүх хурлыг явуулах боломж нөхцлийг хангаж өгөхийг хүссэн аж. Товчхондоо, Хөгжлийн банкны хэргийг Улаанбаатар чуулгын байранд явуулах юм байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөгжлийн банкны хэргийн яллагдагч, гэрч, оролцогч зэрэг нийт 300 орчим хүн болж байгаа учир ийнхүү том заал танхимд шүүх хурлыг явуулах нөхцөл байдал үүссэн аж. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө