Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг би ахалж байгаагүй. Би сонсголд оролцож хийсэн ажлаа ярина

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг би ахалж байгаагүй. Би сонсголд оролцож хийсэн ажлаа ярина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2023.02.01/ гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Нүүрсийг биржээр худалдаж байгаа нь урд өмнө нь байгаагүй үнээр худалдахад нөлөөлж байна. Хил үнээр зарах үйл ажиллагаа дуусаагүй байгаа. Тэгэхээр бүх баялгийг биржээр зарна. Би Хөгжлийн банкны сонсголд орно. Гэхдээ би Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг хэзээ ч ахалж байгаагүй. 2020 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн. Энэ үед нэг л хэргийг хууль хяналтын байгууллагад шалгаж байсан. Гол шинэчлэл энэ үед эхэлсэн учраас сонсголд оролцож хийсэн ажлаа ярина гэж бодож байна. 2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудал байна гээд энэ талаарх асуудлыг надаар ахлуулсан.

Тухайн үед Сангийн сайдын хувьд тушаал гарган хууль, татвар, гаалийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Тэр үед хилээр хоосон машин гардаг, тодорхой хэмжээний нүүрс бүртгэлгүй гардаг гэдэг нь илэрсэн. Энэ асуудлыг гурван сар орчим шалгаад Засгийн газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дараа хэргийг хаасан байсныг эргэж сэргээн шалгаж байгаа. Хуулийн байгууллагад юу болсныг тэднээс асуугаарай" гэв. 

ҮЗЭХ: