Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.02.02/ 10:00 болон 11:30 цагаас энэ салбарын тэргүүлэгчдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болжээ.

Тухайлбал, Монголын маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Дондовт Хөдөлмөрийн баатар цол олгох юм байна. Мөн Монгол Улсын зөвлөх инженер С.Алтанхуягт гавьяат уурхайчин цол олгохоор болжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө