"Нүүрсний" хэрэгт яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сингапурт явна

"Нүүрсний" хэрэгт яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сингапурт явна

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа ч, түүнд хилийн хориг тавиагүй байгаа.  Иймд тэрээр өнгөрсөн сар /2022.12/-д АТГ-ын мөрдөгчид хувийн даалтад гаргаж өгөөд БНСУ-ыг зорьсон байдаг.

Харин үүнийг нь  Шадар сайд Ч.Хүрэлбаатар “хилийн гараад зугтаасан” хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл энэ сарын эхээр Монголд буцаж ирсэн Х.Баттулга өнгөрөгч амралтын өдөр /2023.01.29/ БНСУ-ыг дахин зорьсон талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Харин энэ өдрүүдэд Х.Баттулга Солонгост биш Сингапурт байгаа ажээ. Учир нь мэргэжлийн тулааны тамирчин Майки Мусумечи Х.Баттулгатай хамт зургаа авхуулж, Instagram хуудастаа нийтэлжээ. Тэрээр энэ талаараа, “Өнөөдөр /2023.01.31/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзлаа” гэжээ. Тэд тус зургаа Сингапурын "One ldentity APAC Office"-д авхуулжээ. 

Сонирхуулахад, өнгөрөгч арванхоёрдугаар сар /2022.12/-д Х.Баттулга БНСУ-д эрүүл мэндийн шалтгаантай гэж очоод удалгүй Сингапурыг зорьж, тус улсад АН-ын зарим хүмүүсээ дуудаж уулзсан байдаг. Учир нь түүний Орос эхнэр олон хөвгүүд нь Сингапурт ихэнх хугацааг өнгөрөөж, тэнд бараг амьдардаг гэх мэдээлэл бий.