Цагдаагийн байгууллагаас өчигдөр /2023.02.01/ IHC койныг гаргасан О.Мөнхжингийн гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд IHC койныг гаргасан "Их биет" компанийн удирдлагууд болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын гурван залууг өнөөдөр /2023.02.02/ 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
