Прокуророос О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүх рүү явуулна

Прокуророос О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүх рүү явуулна

Цагдаагийн байгууллагаас "Их биет" компанийн удирдлагууд болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн шөнө /2023.02.02/ 48 цагийн хугацаатай цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокуророос тухайн хүмүүсийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү илгээхээр нотлох баримтыг бүрдүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.