Т.Доржханд: Парламентыг хоёр танхимтай болгож тэндээ хуучин Ерөнхий сайд нарыг квотоор оруулж ирэхийг бид эсэргүүцнэ /ВИДЕО/

Т.Доржханд: Парламентыг хоёр танхимтай болгож тэндээ хуучин Ерөнхий сайд нарыг квотоор оруулж ирэхийг бид эсэргүүцнэ /ВИДЕО/

Өнөөдөр /2023.02.02/ ХҮН-аас "Ард түмэндээ бэлэг биш мэдээлэл түгээнэ" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Хулгай ярьсаар байтал амьдрал дуусах нь. Тиймээс тогтолцооныхоо асуудлыг яръя гэж байгаа юм. Тогтолцоогоо өөрчилье гэхээр "Тэгье, тэгье" гэчхээд нөгөө талд нь хэдэн өвгөн "Цоо шинэ Үндсэн хууль хийчихье. Үндсээр нь өөрчилчихье. Дэглэмийг өөрчилнө" гэж байгаа нь буруу. Парламентыг хоёр танхимтай болгож хуучин Ерөнхий сайд байсан хүмүүсийг квотоор оруулж ирэхийг бид эсэргүүцнэ. ХҮН намын зүгээс нэг л зүйлийг хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, авлигыг, хулгайг өөрчилж өгөөч, орлогыг өсгөөч гэж хүсч байна. Тиймээс бид "Хамтдаа өөрчилье" аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. 

УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж байгаа. Харин ХҮН нам бэлэг тараахгүй, мэдээлэл түгээнэ. Уг аян Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт үргэлжилнэ. Бид ижил мэдээлэлтэй байхгүй бол мэдээллийн зөрүүгээс болж тогтолцоо шинэчлэх ажлын зорилгыг хэрэгжүүлэх гээд байгаа. " гэлээ.  

ҮЗЭХ: 




“BONUS BOOST” BSB-д

3 цагийн өмнө