ВИДЕО:" С.Эрдэнийн хийсэн цахим сонгууль залилан байсан" гэх Л.Гүндалайгийн гомдлыг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлжээ

ВИДЕО:" С.Эрдэнийн хийсэн цахим сонгууль залилан байсан" гэх Л.Гүндалайгийн гомдлыг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлжээ

С.Эрдэнэ саяхан “АН-ын даргыг тодруулах цахим сонгууль” гэгчийг зохион байгуулж, улмаар тус сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Л.Гүндалай нарын зарим хүмүүсээс тус бүрд нь 35 сая төгрөг авсан байдаг. Улмаар тус сонгуульдаа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг ялалт байгуулсан гэж мэдэгдсэн.

Иймд Л.Гүндалай хуулийн байгууллагад хандаж, “С.Эрдэнэ нь цахим сонгууль нэртэй залилан хийж байна” гэсэн утгатай гомдлыг гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр Л.Гүндалайг Улсын мөрдөн байцаах албанаас дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ. Тэрээр энэ талаараа, “С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуулийн талаар би өргөдөл өгсөн, үүнийг шалгаж байгаа юм байна.  Байнга залилан хийж хүмүүсээс мөнгө аваад, тэндээ дурын хүнээ гаргаад байгаа асуудлыг хуулийн байгууллага түргэн шийдэж байгаад таатай байна. Ирэх даваа гарагт эрүүгийн хэрэг үүсэх юм байна” гэжээ.