"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуулыг ХААИС-ийн мэргэжилтнээс Дэд захирал болгон дэвшүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарчээ

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуулыг ХААИС-ийн мэргэжилтнээс Дэд захирал болгон дэвшүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарчээ

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуул нь Хөдөө, аж ахуйн их сургуулийн магистр, докторын сургуулийн сургалтын албанд мэргэжилтэн хийдэг. Тэгвэл түүнийг дэд захирлаар дэвшүүлэн томилох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ гаргаж, өнөөдөр /2023.02.03/ томилж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар БШУЯ-ны мэргэжилтнүүд Хөдөө, аж ахуйн их сургуульд очсон байгаа бөгөөд Ч.Ундрахжаргалыг дэд захирлаар томилох үйл явцыг хариуцан ажиллаж буй бололтой.

Харин тус сургуулийн зарим ажилтнууд уг томилгоог эсэргүүцэж байгаа бөгөөд шатлан дэвшүүлэхгүй шууд дэд захиралд томилж буй нь мерит зарчмыг алдагдуулж байна гэж байгаа аж. Мөн Ч.Ундрахтуулыг дэд захирлаар томилохгүй бол тус сургуулийн захирал Б.Баттөрийг албан тушаалаас нь чөлөөлнө гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл ч байна.