Бага насны хүүхдүүд дэлгүүрийн гадна байсан автомашинаас 3 сая төгрөг хулгайлсан хэрэг гарчээ

Бага насны хүүхдүүд дэлгүүрийн гадна байсан автомашинаас 3 сая төгрөг хулгайлсан хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 10 минутад Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс гурван сая төгрөг бэлнээр алдагдсан хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нартай үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө