Энэ нэгдүгээр сарын 27-ны өдөр /2023.01.27/ Хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийг илрүүлжээ. Тодруулбал, Дорнод аймаг дахь хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр ан хийх зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 автомашинтай 8 хүнийг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.