16 настай эрэгтэй байрны гаднаас приус хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ

16 настай эрэгтэй байрны гаднаас приус хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны гадна зогсоолоос автомашинаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж дохиолол суурилуулах, автомашин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.