ШУУРХАЙ: О.Мөнхжин нар өнөөдөр суллагдах бөгөөд тэднийг 8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: О.Мөнхжин нар өнөөдөр суллагдах бөгөөд тэднийг 8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

Цагдаагийн байгууллагаас IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг энэ сарын 02 /2023.02.02/-ны өдөр хойшлуулшгүйгээр 24 цагийн хугацаатай цагдан хорьсон билээ. Улмаар өчигдөр тэднийг шүүхийн зөвшөөрлөөр 48 цаг хүртэл саатуулах шийдвэр гарсан юм.

Тэгвэл "койн"-ы гэх хэргээр саатуулагдаад буй О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын цагдан хорих хугацаа өнөөдөр /2023.02.04/ орой дуусаж, тэд суллагдах юм.

Прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч шүүгч давхар хуралд оролцож, улмаар ажлын цаг дууссан учир 48 цаг саатуулсан хугацааг сунгах шүүх хурал ирэх даваа гараг /2023.02.06/-т томилогдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар прокуророос дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татахаар болсон байна. 

17.3 дугаар зүйл.Залилах

2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Товчхондоо, койны хэргээр саатуулагдаад буй IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг яллагдагчаар татаж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэд 8 хүртэл жилийн хорих ял сонсож магадгүй нь. 

Ихбит ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө