ВИДЕО: 10 настай хүүхдийн хөл дайрч, ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ

ВИДЕО: 10 настай хүүхдийн хөл дайрч, ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ

Цахим орчинд хүүхдийн хөл дайрч явсан гэх бичлэг гарсан. Тодруулбал, энэ сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн хөл дайрсан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.