С.Амарсайхан: Турк болон Сири Улсад илгээж буй 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах бага, тусламжийн барааны хамт өнөөдөртөө багтаж явна /LIVE/

С.Амарсайхан: Турк болон Сири Улсад илгээж буй 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах бага, тусламжийн барааны хамт өнөөдөртөө багтаж явна /LIVE/

Монгол Улсын Засгийн газраас Турк болон Сири Улс руу эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, бараа бүтээгдэхүүн илгээхээр болсон. Уг асуудлаар Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна.

Тэрбээр “Манай Улс Турк Улсад онцгой байдлын 20 алба хаагч болон эмч сувилагч нийлсэн 35 хүнтэй аврах баг явуулахаар боллоо. Мөн бараа бүтээгдэхүүний тусламжийг Турк болон Сири Улсад хүргүүлнэ. Турк Улсад хүйтэн байгаа учир дулаан хөнжил, лаа, гар гэрэл, мах махан бүтээгдэхүүн гэх мэт барааг бэлтгэж байна. Тусламжийн бараа бүтээгдэхүүнээ аваад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөртөө багтаж явна. Тэнд хэрэглэх хоол хүнс, эм тариа, хувцас гэхчлэн шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангасан. Харин Сири Улсад бид хүн хүчний дэмжлэг явуулах боломж бага байгаа учир бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлж байна. Мөн ААН-үүдээс хандив тусламж хүргэх санал хүсэлт ирж байгаа. Энэ саналыг хүлээн авч барааг хүргэхээр” ажиллана гэв.

ҮЗЭХ: