МАН-ын Хяналтын хороо ойрын хугацаанд хуралдаж "Хөгжлийн банк", "Нүүрсний хулгай"-н хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хяналтын ерөнхий хороонд санал, гомдлууд ирж байна. Дүрмийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс ойрын хугацаанд хуралдана" гэжээ. Хөгжлийн банк болон Нүүрсний хулгайн хэрэгт УИХ дахь МАН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүн нэр холбогдоод буй бөгөөд зарим нь яллагдагчаар татагдаж зарим нь бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа юм. Тухайлбал, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын 10 орчим гишүүн байна.