БНТУ-д илгээсэн тусламжийн хайрцаг дээр "Монгол Улсын Засгийн газраас илгээв" гэж бичсэнийг иргэд шүүмжлэв

БНТУ-д илгээсэн тусламжийн хайрцаг дээр "Монгол Улсын Засгийн газраас илгээв" гэж бичсэнийг иргэд шүүмжлэв

Турк улсад илгээсэн тусламжийн хайрцаг дээр Япончууд "From the People of Japan" гэж бичсэн бол манайх "From Government of Mongolia" гэж бичсэнийг иргэд шүүмжлэв. 

Тодруулбал, Турк, Сирийн хилийн бүс нутагт 7.8 магниудын хүчтэй газар хөдөлж, онцгой байдал зарлаад буй. Улмаар Монгол Улсын ОБЕГ-ын эрэн хайх, аврах баг 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Турк Улсыг зорьсон. Мөн газар хөдлөлтөд өртсөн бүс нутаг руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа болон бусад хүмүүнлэгийн тусламжийн илгээсэн юм.

Тэгвэл илгээмжийн хайрцгийг хаяглахдаа Манай улс "From Government of Mongolia" буюу "Монгол Улсын Засгийн газраас" хэмээн бичсэн бол Япон Улс "From the People of Japan" буюу Японы ард түмнээс хэмээжээ. Иймд дээрх үгс нь агуулгын том ялгаа хэмээн иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс орны төсөв буюу ард түмний татвар төлөлтийн мөнгөөр тусламж үзүүлэхдээ зөвхөн Засгийн газар хэмээн дурдсан нь зарим иргэдийн дургүйцлийг хүргэжээ.




Өнөөдөр могой өдөр

55 минутын өмнө