Э.Батшугар: Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт бидний өрсөлдөх давуу тал бол Монгол  залуус

Э.Батшугар: Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт бидний өрсөлдөх давуу тал бол Монгол залуус

“Монголын эдийн засгийн форум 2025” энэ сарын 8-9-ний өдрүүдэд Төрийн ордонд “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор зохин байгуулагдлаа. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монголын эдийн засгийн форум 2025”-д  “Дижитал эрин: Хиймэл оюун ба дата дэд бүтэц” хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Э.Батшугар сайд панелистаар оролцохдоо дараах байр суурийг илэрхийллээ.

ЦХИХХ-ны Э.Батшугар сайд "Засгийн газар  “Digital first” гэсэн уриа дор “Цахим шилжилтийг эрхэмлэгч” Засгийн газар байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон. ЦХИХХЯ  бодлогын гол хэрэгжүүлэгч болон ажиллах юм. Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт  Монгол Улсын өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус.  Учир нь залуус технологийг маш хурдтай эзэмшиж чаддаг, фейсбүүк хэрэглэгчид 2,2 сая, 4 сая гаруй ухаалаг утас байна. Монгол улсын төлбөр тооцооны 97 хувь нь бэлэн бусаар явж байна. Энэ нь манай залуусыг хийж бүтээх хүсэлтэй байгааг харуулж байна. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог байх асуудал хэрэгжээд явж байна. Эдгээр бүх асуудлууд засгийн газрын 100 хоногийн хүрээнд ажил болгож төлөвлөгдөөд явж байна. Тэгэхээр намар гэхэд тодорхой үр дүнгүүд гарах болно.

Манай улсын хувьд шинэ технологийг хүлээж аваад хэрэгжүүлэхдээ маш хурдан байдаг. Жишээ нь 5G технологи гурван жилийн өмнө мөрөөдөл байсан бол өнөөдөр хэрэгжчихсэн явж байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль,  хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль батлагдсан.

Монгол улсад долоо хоногт дунджаар 80,000-120,000 халдлага ирдэг. Үүнтэй зэрэгцээд илрүүлж чадахгүй халдлага хэр их байна гэдэг дээ ажиллаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэйг харуулж байгаа юм” гэв.