Туркт аврах ажиллагаа явсан манай улсын алба хаагчид өнөөдөр эх орондоо ирнэ

Туркт аврах ажиллагаа явсан манай улсын алба хаагчид өнөөдөр эх орондоо ирнэ

Турк, Сири улсуудад 7,8 магниудын хүчтэй газар хөдлөлт болж олон барилга нурж, хамгийн сүүлийн байдлаар нас барагсдын тоо 40 мянга хүрээд байна.

Тэгвэл Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 алба хаагчдыг хоёрдугаар сарын 8-нд илгээсэн юм.

Улмаар аврах ажиллагаагаа амжилттай явуулж нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна. Мөн хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тус багийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаж өнөөдөр /2023.02.18/ эх орондоо ирэх мэдээлэл байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

47 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

48 минутын өмнө