АТГ-аас Ж.Соронзонд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

АТГ-аас Ж.Соронзонд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг АТГ-аас шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон нь өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "ЭРХГА" хэмээх компанитай "түрээсийн гэрээ" гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 46 удаагийн үйлдлээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний мөнгийг шамшигдуулан завших ноцтой зөрчил гаргасан байна. Мөн өндөр насны тэтгэвэрт суусан өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4,500,000-10,868,000 төгрөгийн цалинг олгосон гэмт үйлдлийг хийж байсныг АТГ-аас хөдөлбөргүй шалгаж тогтоосон байна.