СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины эд ангид хавчуулагдан нас барсан эмэгтэйн цогцсыг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины эд ангид хавчуулагдан нас барсан эмэгтэйн цогцсыг гаргажээ

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 11:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч Ж /33 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгсөн. Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлж тус мэдээллийг нийтэллээв