Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амь насаа алдсан хэрэг гарчээ

Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амь насаа алдсан хэрэг гарчээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгаалсан бөгөөд харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртсэн байна.