СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксинд явж байсан эмэгтэйн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксинд явж байсан эмэгтэйн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагат энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах "Даниста" худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу боож унагаад, машин дээрэмдсэн гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Дээрэмдүүлсэн машин нь тоёота акуа маркийнх байсан бөгөөд дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эл хэргийг шалгасан байна. Улмаар таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, машиныг нь дээрэмдэн зугтсан 42 настай эрэгтэй Т-г олж, баривчилжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.