"Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлш хатаах зуух шатаж байсныг унтраажээ

"Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлш хатаах зуух шатаж байсныг унтраажээ

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгийн 3 дугаар хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байсныг 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.