ШУУРХАЙ: Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

ШУУРХАЙ: Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжинг нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл шүүхээс өчигдөр Б.Гантигийг, өнөөдөр Б.Эрхэмбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Өмнө нь шүүхээс тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчилж, цагдан хорихоор болжээ.