ХӨНДӨХ СЭДЭВ: Засгийн газрын тогтоолыг зөрчиж хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулжээ /ВИДЕО/

ХӨНДӨХ СЭДЭВ: Засгийн газрын тогтоолыг зөрчиж хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулжээ /ВИДЕО/

Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч Засгийн газрын дээрх тогтоолыг болон ХЭҮК-ийн зөвлөмжийг зөрчиж энэ сард /2023.02/ Говь шанхын уралдааныг сар шинийн баяраар нууцаар зохион байгуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Мөн энэ үеэр Уг асуудалд цагдаагийн байгууллага, сумдын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хяналт тавьж, арга хэмжээ авах ёстой талаар дурдсан билээ.

ВИДЕО: 

Тэгвэл хууль бус хурдан морины уралдаан хөдөө орон нутагт аймаг сумуудаар мөн зохион байгуулагдсан байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт шинийн зургаанд /2023.02.26/ сар шинийн баярыг тохиолдуулан хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулжээ. Уралдаанд их гурван насны морьд оролцсон бөгөөд Их нас 24 морь, Азарга 16 морь , Соёолон 17 морьд тус тус оролцсон байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

21 минутын өмнө