"Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт гал гарчээ

"Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт гал гарчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хатаалгын гуравдугаар хэсэг шатаж байна гэх дуудлага хоёрдугаар сарын 27-ны өдрийн 20:32 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу алба хаагчид тус газарт очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байжээ. Улмаар 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан байна.