LIVE: АТГ-аас УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг, Эрүүгийн цагдаагийн албанаас Д.Бат-Эрдэнэ гишүүнийг яллагдагчаар татсан

LIVE: АТГ-аас УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг, Эрүүгийн цагдаагийн албанаас Д.Бат-Эрдэнэ гишүүнийг яллагдагчаар татсан

Авлигатай тэмцэх газраас "Нүүрсний хулгай"-н гэх хэргийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "

  1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
  4. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  5. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
  6. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Авлигатай тэмцэх газраас орон сууцны 83, оффисын гурван талбай, таван зогсоол, гурван агуулах, 43 тээврийн хэрэгслийн шилжих талбай, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дэх зарлагын гүйлгээг, дөрвөн иргэн 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. 

Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаад явж байна" гэлээ. 

ҮЗЭХ: