ТОДРУУЛГА: Хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож, нас барсан хэрэг гарсан нь үнэн

ТОДРУУЛГА: Хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож, нас барсан хэрэг гарсан нь үнэн

Хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож, нас барсан хэрэг гарчээ. 

Тодруулбал,  2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төв 311-р ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож, нас барсан хэрэг гарсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цэрэг амиа хорлож нас барсан хэрэг гарсан нь үнэн" гэлээ. 

Талийгаач ямар шалтгаанаар амиа хорлосон болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус хэргийг харъяа цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж.