Д.Амарбаясгалан: Орогнол хүсэх, хугацаа нь хэтэрсэн паспортоор нэвтрэх тэс өөр асуудал гэдгийг ойлгохыг хүсэж байна

Д.Амарбаясгалан: Орогнол хүсэх, хугацаа нь хэтэрсэн паспортоор нэвтрэх тэс өөр асуудал гэдгийг ойлгохыг хүсэж байна

Өнөөдөр /2023.03.01/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монголын хил дээр ОХУ-ын иргэн түр саатаад байгаа асуудлын талаар ЗГХГД Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, “МУ-д хүчин төгөлдөр хэрэгжиж, мөрдөгдөж байгаа хуулийг төрийн байгууллагууд дагаж, мөрдөж ажиллах зохицуулалтайг та бүхэн мэдэж байгаа. Казахстан улсаас ирсэн иргэн нь яагаад Монголын хилээр нэвтэрч чадахгүй байна вэ гэхээр гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссан учраас саатсан байгаа. Дэлхий аль ч улсад хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттай иргэнийг улсдаа нэвтрүүлэх боломжгүй. Орогнол хүсэх, хугацаа нь хэтэрсэн паспортоор нэвтрэх тэс өөр асуудал шүү гэдгийг ойлгохыг хүсэж байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.