Хилийн хэсэгт нутаглаж буй малчид, ард иргэдэд цаг үеийн болон хууль, эрх зүйн мэдээлэл олгожээ

Хилийн хэсэгт нутаглаж буй малчид, ард иргэдэд цаг үеийн болон хууль, эрх зүйн мэдээлэл олгожээ

Хилийн хэсэгт хариуллагагүй мал хилд тулах, хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн цэргийн 0243 дугаар анги, Сэлэнгэ аймгийн үйлдвэрчний эвлэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын малчид, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөл, Хил хамгаалалтад туслах “Малчдын бүлэг” хамтарсан уулзалтыг хийлээ.

Уулзалтаар хилийн зурваст малаа хариулгатайгаар бэлчээрлүүлэх хүсэлт гаргасан айл өрх, малчин иргэдтэй байгуулсан хамтарсан гэрээг сунгах, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, Монгол Улсын хилийн тухай хууль, Газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх, бэлчээр ашиглалтын талаар хууль эрх зүйн сургалт, сурталчилгааг явуулсан юм. Мөн хилийн хэсэгт нутаглаж буй малчид, ард иргэдэд цаг үеийн болон хууль, эрх зүйн мэдээлэл олгосон тухай Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.