ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна болж байна

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна болж байна

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон цагдан хорионы хурал өнөөдөр /2023.03.02/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч хойшилсон. 

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан нь өмгөөлөгч н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан үндэслэлээр энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Тэгвэл тус шүүх байрны гадна Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан иргэдийн жагсаал болж байна. Иргэдийн хувьд "Шүүх хурлыг нээлттэй явуул. Д.Мөнх-Эрдэнийг сулла" зэрэг шаардлага бүхий уриаг барьж жагсаж байгаа аж. 

Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийн албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.