Шүүхийн шийдвэрээр МҮИС нэрээ солихоор болж, МУИС-ийн нэрийг оюуны өмчөөр баталгаажуулжээ

Шүүхийн шийдвэрээр МҮИС нэрээ солихоор болж, МУИС-ийн нэрийг оюуны өмчөөр баталгаажуулжээ

Шүүхээс  Монголын Үндэсний их сургууль нэрээ өөрчлөх, National University of Mongolia хэмээх нэршлийг Монгол Улсын их сургуулийн оюуны өмч болгохоор шийдвэрлэжээ.

2020 онд эхэлсэн МУИС, МҮИС  хоёр сургуулийн бараа тэмдэгтийн асуудалыг энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай" шийдвэр хэвээр үлдэж байгааг Дээд шүүхийн эх сурвалж мэдээлсэн байна. 

Харин энэ талаар Монгол Улсын Их Сургууль байр сууриа илэрхийлэхдээ “Уг асуудалтай холбоотой бүх зүйл дууссан. Монголын Үндэсний Их сургууль гэх нэрийн МҮИС хэрэглэж болохоо больсон гэсэн үг. National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил манай сургуулийн оюуны өмчөөр баталгаажсан юм” хэмээжээ.