ВИДЕО: “20 хоногт барина” гэж байсан Яармагийн нүхэн гарц ашиглалтад оролгүй жил тойрч, хоёр хүүхэд зам тээврийн ослын хохирогч болжээ

ВИДЕО: “20 хоногт барина” гэж байсан Яармагийн нүхэн гарц ашиглалтад оролгүй жил тойрч, хоёр хүүхэд зам тээврийн ослын хохирогч болжээ

Улаанбаатар хот иргэдээ аюулгүй, аз жаргалтай амьдруулах зорилттой. Гэвч түгжрэлийг бууруулж, иргэдийг стрессгүй байлгах тал дээр дутуу дулимаг ажлыг нийслэлээс хийсээр байна. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д төсөв батлуулж "Яармагийн зам"-д нүхэн гарц барих ажлыг эхлүүлж, маш хурдан хугацаанд буюу есдүгээр сар /2022.09/-д ашиглалтад оруулахаа амлаж байсан хэдий ч өнөөдөр /2023.03.03/ ашиглалтад орох хугацаанаас хойш зургаан сар өнгөрч, нэг жил тойроод байна. 

ВИДЕО:

Яармагийн замд нийт 37.5 метр нүхэн гарц барих ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх үүднээс өнгөрсөн наймдугаар сард 10 гаруй техник, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, бүтээн байгуулалт технологийн дагуу явагдаж байгааг онцолж ч байсан удаатай. Гэтэл нүхэн гарц ашиглалтад орох хугацаанд хоёр ч хүүхдийн амь нас эрсдэлд орж, хүнд бэртэж гэмтсэн гэх мэдээлэл байна. Иргэдийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хожуу эхэлсэн талаар ч шүүмжлэл дагуулсаар байгаа юм.

Та бүхний санаж байгаачлан өнгөрсөн арванэгдүгээр сард буюу ашиглалтад орох ёстой байсан хугацаанаас хоёр сарын дараа тус нүхэн гарцад 13 насны хүүхэд унаж маш хүнд бэртсэн. Тэгвэл мөн саяхан тус зам дээр бага насны хүүхэд автомашинд дайруулсан хэрэг гарчээ.

Тухайлбал, тус бүсэд  сүүлийн таван жилд авто замын осол аваар олонтоо гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн ослын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Осол аваар гурван байршилд давтагдаж буйн нэг нь нүхэн гарц байгуулж буй орчин юм.

Харин нүхэн гарцад унаж маш хүнд бэртсэн 13 настай хүүгийн ар гэрийн зүгээс осол болсон газарт хамгаалалт тор, бэхэлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас хэрэг гарсан талаар онцолж байв. Өдгөө ч төмөр хашаагаар хашаалан хөсөр хаясан нь дахин эрсдэл гарахгүй байх гэх баталгаа алга. Учир нь тус бүсийн ойр орчим ерөнхий боловсролын сургууль ихтэй бөгөөд хүүхдүүд хашааг татах, эргэн тойронд нь тоглож буй дүр зураг ихээхэн ажиглагдаж байв.

ФОТО:

“20 хоногт барина” гэж байсан Яармагийн нүхэн гарц ашиглалтад оролгүй жил тойроод байна. 2023.03.02