ШУУРХАЙ: Ж.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны хэргээр шүүхээс "албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх" шийдвэр гаргасан аж

ШУУРХАЙ: Ж.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны хэргээр шүүхээс "албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх" шийдвэр гаргасан аж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 05-ны өдөр /2022.10.05/ АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

Улмаар түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл аравдугаар сарын 21-ний өдөр нь /2022.10.21/ хуралдаж, Ж.Бат-Эрдэнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаас чөлөөлж, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохоор шийдвэрлэж байв. 

Тухайн үед түүнийг Дарханы замын асуудлаар ийнхүү саатуулж, албан үүргээс нь чөлөөлсөн гэх мэдээлэл байсан. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Монгол Улсын Хөгжлийн банкны гэх хэргээр "хахуул авсан" гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх" болон "Монгол Улсын хилээр гарахыг хориглох" таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаж байжээ. 

Уг шийдвэрийг өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдөр болсон Монгол Улсын Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурлаар хэвээр үлдээсэн байна. 

Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны хэргээр шүүхээс албан үүргээс нь түдгэлзүүлж, улмаар МАН-ын удирдах зөвлөл энэ дагуу түүнийг чөлөөлжээ.