Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй тул шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Яллагдагч Л.Баяржаргалд холбогдох эрүүгийн хэргийн талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, тайлбар зэргийг судалж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж яллагдагч Л.Баяржаргалд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Баянзүрх, сүхбаатар, чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар