АНХААРУУЛГА: "Тодруулагч тууз" ачаандаа зүүгээгүйн улмаас автобусны урд шилийг сүлбэж орсон зам тээврийн осол гарчээ

АНХААРУУЛГА: "Тодруулагч тууз" ачаандаа зүүгээгүйн улмаас автобусны урд шилийг сүлбэж орсон зам тээврийн осол гарчээ

Улаанбаатар хотын төвд автозамын осол буурахгүй байгаа нь иргэд “замын хөдөлгөөний дүрэм”-ийг сайтар баримтлахгүй байгаатай холбоотой.

Тухайлбал, овор хэмжээ ихтэй ачааг тээвэрлэхдээ заавал "тодруулагч тууз"-ийг бусад жолоочдод харагдахаар тогтоосон байх ёстой. Тэгвэл энэхүү дүрмийг мөрдөөгүй, урт хэмжээтэй төмөр зүйлийг автомашин дээрээ тээвэрлэж явсан автомашин нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн осол Улаанбаатарт гарсан байна.  Харин тус ослын улмаас иргэдийн эрүүл мэнд хохирсон эсэх талаар ТЦА-наас тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Ямартай ч ослын улмаас Тоёота загварын автомашин дээр ачиж явсан урт төмөр нийтийн тээврийн автобусны урд салхины шилийг нэвтэлж орсон байна.