Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдууллаа

Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдууллаа

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх өнөөдөр /2023.03.06/ боллоо. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон.

Тодруулбал, Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр /2023.02.10/ хүртэл хойшлуулсан байдаг. Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон хурлаар өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байсан юм.

Тэгвэл анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдууллаа.