ШУУРХАЙ: "АН-ын даргад Л.Гантөмөрийг бүртгэсэн" УДШ-ийн тогтоолыг эсэргүүцэж С.Эрдэнийн гаргасан гомдолд "хэрэг үүсгэхээс татгалзаж" шийдвэрлэжээ

ШУУРХАЙ: "АН-ын даргад Л.Гантөмөрийг бүртгэсэн" УДШ-ийн тогтоолыг эсэргүүцэж С.Эрдэнийн гаргасан гомдолд "хэрэг үүсгэхээс татгалзаж" шийдвэрлэжээ

“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаас тогтоол гарсан. Харин УДШ-ийн АН-ын даргыг бүртгэсэн тогтоолыг С.Эрдэнэ эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр /2023.03.06/ “С.Эрдэнийн гомдлын дагуу хэрэг үүсгэх” эсэх шүүгчийн захирамж гарах сүүлчийн өдөр аж. С.Эрдэнэ тус гомдлынхоо хариуцагчаар УДШ-ийг татсан аж. 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Захиргааны хэргийн нэр бүхий шүүгч С.Эрдэнийн гомдлыг хүлээж авч, танилцаад хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэж, “татгалзсан захирамж”-аа С.Эрдэнэд хүргүүлэхээр болсон” гэх мэдээллийг өгч байна.