Зочны өрөө нь аваарын шаттай барилга барьсан компани "манайх монголд мөрдөгдөж буй стандартын дагуу барьсан" гэж тайлбарлажээ

Зочны өрөө нь аваарын шаттай барилга барьсан компани "манайх монголд мөрдөгдөж буй стандартын дагуу барьсан" гэж тайлбарлажээ

Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд зочны өрөөндөө аваарын шаттай гэгдэх бичлэг дээрх “Соларис резиденс” орон сууцны хотхоны талаар бид мэдээлэл хүргэсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн пүрэв /2023.03.02/ гарагт дөрвөн блок бүхий орон сууцны хотхоны аваарын шат нь айл дотроо байрласан тухай бичлэг цахим орчинд тархаад байсан. Уг хотхон нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Орчлон олон улсын сургуулийн баруун талд байрлах “Соларис резиденс” хотхон юм. Тэгвэл уг хотхоны зүгээс “Манай төслийн барилга нь Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм ба стандартын дагуу баригдсан. Зөвшөөрөлгүй бичлэг хийсэн иргэн П.Ариунболд буруу ташаа мэдээлэл цацсан тул хуулийн дагуу гомдол гаргаж залруулах болно” гэх утга агуулга бүхий мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл: