"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөрийн цагдан хориог "хязгаарлалт болгох" саналыг шүүхэд хүргүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөрийн цагдан хориог "хязгаарлалт болгох" саналыг шүүхэд хүргүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг нүүрсний хэрэгт холбоотойгоор нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа.

Тэдний цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокуророос С.Энхтөрд хязгаарлалт тогтоох, С.Энхтүвшинг үргэлжлүүлэн хорих саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.  

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.