LIVE: Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол эхэллээ

LIVE: Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол эхэллээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол эхэллээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн нийт 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн 2011-2020 оны хооронд Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжид дүн шинжилгээ хийснийг танилцуулах юм. Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хянан шалгагч, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн бөгөөд нийт 210 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ.

Хянан шалгах түр хорооны сонсголыг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон Төрийн ордонд танхимаар зохион байгуулж олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм.

ҮЗЭХ: