“Сонгуулийн тухай хууль"-ийн өөрчлөлтийн асуудлаар Л.Гантөмөр, С.Баярцогт нар төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна

“Сонгуулийн тухай хууль"-ийн өөрчлөлтийн асуудлаар Л.Гантөмөр, С.Баярцогт нар төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна

Маргааш /2023.03.15/ УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй байгаа. Улмаар тус өөрчлөлтөд УИХ-ын сонгуулийг холимог системээр хийх, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудал орсон гэж буй.

Тэгвэл яг одоо төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгээс “Улс төрийн намын тухай хууль”, “Сонгуулийн тухай хуулийн” нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион явуулж байгаа аж. Энэ хоёр хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг угтан яригдаж байгаа гэх мэдээлэл ч байна. Тус хэлэлцүүлэгт АН-ын дарга Л.Гантөмөр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын тус намын гишүүд оролцож байгаа аж.