А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуулыг ХААИС-ийн дэд захиралд томилохыг О.Баатарцогт эсэргүүцжээ

А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуулыг ХААИС-ийн дэд захиралд томилохыг О.Баатарцогт эсэргүүцжээ

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуул нь Хөдөө, аж ахуйн их сургуулийн Магистр, докторын сургуулийн сургалтын албанд мэргэжилтэн хийдэг. Тэгвэл түүнийг дэд захирлаар дэвшүүлэн томилох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ гаргаж, өнгөрсөн сарын 03-ны өдөр томилсон /2023.02.03/ талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тус томилгооны ард ихээхэн зөрчил, тэмцэл гарсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Ч.Ундрахтуул нь Хөдөө, аж ахуйн их сургуульд нэр хүнд муутай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгэн аж. Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нь чиглэл өгч, Ч.Ундрахтуулыг Магистр, докторын сургуулийн захирлаар томилуулжээ. Бүр яамныхнаа мэргэжилтнүүдийг тус сургууль руу явуулж, ажлыг нь хүлээлцүүлсэн байна. 

Хамгийн ихээр анхаарал татаж буй нь тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баатарцогт тус томилгоог ихэд эсэргүүцжээ.

Гэтэл БШУ-ны яамнаас "Ч.Ундрахтуулыг томилохгүй бол чи ажлаа өг" гэж шахсан гэх мэдээлэл байна. Тус сургуулийн зарим ажилтнууд уг томилгоог эсэргүүцэж байгаа бөгөөд шатлан дэвшүүлэхгүй шууд дэд захиралд томилж буй нь мерит зарчмыг алдагдуулж байна гэж байгаа аж. Ташрамд дурдахад, А.Отгонбаатарыг улстөрөөр амьдардаг, эрх баригчдын захиалгаар намаа ашиглаж, жагсаал цуглаан хийдэг хэмээн шүүмжилдэг билээ.