ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт ХҮРГҮҮЛЛЭЭ

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт ХҮРГҮҮЛЛЭЭ

АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Прокурорт хүргүүлж байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан учраас АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлээгүй. УИХ чөлөөлөх байх гэж харж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацааны хувьд сунжрах төлөвтэй байна" гэлээ. Мөн тэрбээр нүүрсний хэрэгт холбоотойгоор шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага гарвал дахин саналаа хүргүүлэх болно гэдгийг тодотголоо.