Н.Энхбаатар МИАТ-ын дэд сайдын ажилдаа орж, жигдэрчээ

Н.Энхбаатар МИАТ-ын дэд сайдын ажилдаа орж, жигдэрчээ

"МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатар бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргээр хууль хүчний байгууллагад шалгагдаж ажлаасаа түр чөлөөлөгдсөн. 

Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн гэнэтийн орлогын эх үүсвэрээр тайлбарлаж чадахгүй байгаа талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “МИАТ”  төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарын бусдаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх дээрх асуудал нь мөрдөн байцаалтын явцад НОТЛОГДООГҮЙ учир түүнтэй холбоотой хэргийг хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс тэрээр саяхнаас МИАТ-ын дэд захирлын ажлаа хийж эхэлсэн бөгөөд ажилдаа бүр мөсөн жигдэрчээ.