Хесус де Мигель тоглолтын үеэр нас барсантай холбогдуулан Испанид болох хөл бөмбөгийн тоглолтуудыг хойшлуулжээ

Хесус де Мигель тоглолтын үеэр нас барсантай холбогдуулан Испанид болох хөл бөмбөгийн тоглолтуудыг хойшлуулжээ

“Тенерифе” багийн довтлогч Хесус де Мигель нас барсантай холбогдуулан Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо /RFEF/ тус байгууллагын ивээл дор болдог бүх тэмцээнийг 11 дүгээр сарын 6 хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргажээ.

Өмнө нь тус холбоо энэ сарын 3-ны өдөр болох байсан Испанийн цомын тэмцээний бүх тоглолтыг цуцалсан юм. “Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх үүднээс Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо бүх тоглолтыг 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулж байна” гэж тус холбооны мэдэгдэлд дурджээ.