ШУУРХАЙ: "Үндэсний аюулгүй байдал"-ын асуудлаар УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна

ШУУРХАЙ: "Үндэсний аюулгүй байдал"-ын асуудлаар УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна

Өнөөдөр /2023.03.15/ УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийсэн. Тэгвэл яг одоо УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна. Учир нь “Үндэсний аюулгүй байдлын асуудал”-аар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгч байгаа гэх мэдээлэл байна. Мөн зарим эх сурвалжууд “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг асуудлыг ч хэлэлцэж байж магадгүй гэх мэдээллийг өгч байна.